Өрлөгхайрхан ХХК

“Өрлөгхайрхан Аудит” ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд аудит, санхүүгийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллага юм. Манай компани нь олон улсын жишиг стандартад нийцсэн, чанартай, найдвартай үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийг зорин ажилладаг.

Бид үйлчлүүлэгчийнхээ бизнесийн онцлог, хэрэгцээнд нийцсэн санхүүгийн тайлан баланс бэлтгэх, түүнтэй холбоотой мэргэжлийн зөвлөгөө өгөх, мөн аудитын үйл ажиллагааг хараат бус, бодитойгоор гүйцэтгэхэд анхааран ажилладаг.

“Өрлөгхайрхан Аудит” ХХК нь чанарыг эрхэмлэсэн цогц үйлчилгээг үзүүлж, үйлчлүүлэгчдийнхээ итгэл, үнэлэмжийг нэмэгдүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Цаашид бид дэлхийн жишигт нийцсэн, үндэсний хэмжээний тэргүүлэгч аудитын компани болох алсын хараатайгаар тогтвортой хөгжлийг зорин ажиллаж байна.

Placeholder